Орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна
Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт 80 гаруй аж ахуйн нэгж хамрагдлаа.
Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж буй жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөрт энэ онд 84 аж ахуйн нэгж хамрагдаж, нийт 2.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Зээлийн хүү жилийн 6 хувь бөгөөд хүнс, гар урлал, аялал жуулчлалын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч байна.