Хөвсгөл аймагт үл хөдлөх хөрөнгө худалдан авахад анхаарах зүйлс
Орон сууц, газар худалдан авахаас өмнө шалгах ёстой баримт бичиг, анхаарах зүйлсийг хүргэж байна.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа юуны өмнө өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, барьцаанд байгаа эсэхийг Улсын бүртгэлийн газраас лавлах шаардлагатай.
Мөн хашаа, газрын хил зааг кадастрын зурагтай таарч байгаа эсэх, инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэхийг биечлэн шалгаарай. Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсны дараа шилжүүлэх нь зүйтэй.

