Мөрөн хотод нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдэнэ
Иргэдийн саналын дагуу нийтийн тээврийн шинэ чиглэл нээхээр боллоо.
Санал асуулгын дүнд үндэслэн Мөрөн хотын төвөөс 9-р баг, эмнэлэг чиглэсэн нийтийн тээврийн шинэ чиглэл 11-р сарын 1-нээс эхлэн ажиллана.
Автобус 15 минут тутам явах бөгөөд нэг удаагийн зорчих төлбөр 500 төгрөг байна.

