Хөвсгөл нуурын усны түвшин тогтвортой байна
Энэ оны ажиглалтаар нуурын усны түвшин олон жилийн дундажтай ойролцоо гарлаа.
Цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээлснээр Хөвсгөл нуурын усны түвшин энэ онд олон жилийн дунджаас 4 см-ээр өндөр байна. Хур тунадас ихтэй зун байсан нь нөлөөлжээ.
Мэргэжилтнүүд нуурын усны чанарыг сар бүр шинжилж байгаа бөгөөд бохирдлын үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур байгааг онцоллоо.

