Хөвсгөл аймагт шинэ сургуулийн барилгын ажил эхэллээ
Улсын төсвийн хөрөнгөөр баригдах 640 хүүхдийн сургуулийн шав тавих ёслол боллоо.
Мөрөн сумын 9-р багт 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил эхэллээ. Сургууль нь спорт заал, номын сан, STEM лабораторитой байх юм.
Барилгын ажлыг 2027 оны 8-р сард дуусгаж, хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ сургууль ашиглалтад орсноор Мөрөн сумын сургуулиудын ачаалал 18 хувиар буурна.

